
Түгээмэл асуулт
Та энд байрлах дугаарууд руу залгаж мэдээлэл авах боломжтой.
- ААН байгууллага программд яаж нэвтрэх вэ?- ААН байгууллага нь ДАН танилт нэвтрэлтийн системд тоон гарын үсгээ баталгаажуулж нэвтэрнэ. 
- ААН байгууллага тоон гарын үсэг ашиглан нэвтэрч чадахгүй байгаа тохиолдолд яах вэ?- Та И-Монголиа сайтаас ААН байгууллага ДАН системээр дамжин хэрхэн нэвтрэх талаар заавартай танилцана уу. 
- ААН байгууллага ДАН системээр дамжин нэвтэрсэн ч буцаад нэвтрэх цонх руугаа буцаад байвал яах вэ?- Тоон гарын үсэг эзэмшигч нь танай байгууллагыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан байх шаардлагатай. Нэвтэрч чадахгүй байгаа тохиолдолд И-Монголиа руу холбогдож зөвлөгөө авна уу. 
 
- Техникийн нөхцөлийн хүсэлт илгээхдээ юуг анхаарах вэ?- Зориулалтыг зөв сонгох шаардлагатай. Таны сонгосон зориулалтаас шалтгаалж бүрдүүлэх материалууд харилцан адилгүй байдаг гэдгийг анхаарна уу. 
- Техникийн нөхцөлийн хүсэлт илгээх үед алдаа гарвал яах вэ?- Бөглөх шаардлагатай талбаруудыг бөглөсөн эсэхээ шалгах, бүрдүүлэх материалууд дутуу бол нөхөж оруулах. 
- Техникийн нөхцөлийн хүсэлт илгээсний дараа хэнтэй холбогдох вэ?- Таны хүсэлтийг холбогдох байгууллагын инженерүүд хүлээн авч судалсны дараагаар хариу өгнө. Танд тодруулах зүйл байгаа бол хүлээн авагч байгууллагатаа цаашид хандах шаардлагатай. 
 
- Техникийн нөхцөлтэй холбоотой дүрэм журмыг хаанаас харах вэ?- Та legalinfo сайтаас "Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм", "Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм"-үүдийг харах боломжтой. 
- Гадаад захиралтай компаниуд хэрхэн нэвтрэх вэ?- Гадаад захирал нь F регистрийн дугаартай, тухайн регистр дээрээ тоон гарын үсэгтэй, улсын бүртгэл дээрх компанийн мэдээлэлд нь F регистрийн дугаар нь бүртгэлтэй байх шаардлагатай. 
- Техникийн нөхцөлийн хүсэлт илгээх цонх хэзээ нээгдэх вэ?- Техникийн нөхцөлийн хүсэлтийг өдөр бүр хүлээн авч байна.