Skip to main content
Техникийн нөхцөл
Лавлах мэдээлэл

Түгээмэл асуулт, хариулт

Нэвтрэлт, хүсэлт илгээх, дүрэм журамтай холбоотой асуултуудын хариуг эндээс хайж олоорой.

9 асуулт

Нэвтрэлт

ДАН систем, тоон гарын үсэг, байгууллагын эрх

4
  • ААН байгууллага нь ДАН танилт нэвтрэлтийн системд тоон гарын үсгээ баталгаажуулж нэвтэрнэ.

  • Та И-Монголиа сайтаас ААН байгууллага ДАН системээр дамжин хэрхэн нэвтрэх талаар заавартай танилцана уу.

  • Тоон гарын үсэг эзэмшигч нь танай байгууллагыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан байх шаардлагатай. Нэвтэрч чадахгүй байгаа тохиолдолд И-Монголиа руу холбогдож зөвлөгөө авна уу.

  • Гадаад захирал нь F регистрийн дугаартай, тухайн регистр дээрээ тоон гарын үсэгтэй, улсын бүртгэл дээрх компанийн мэдээлэлд нь F регистрийн дугаар нь бүртгэлтэй байх шаардлагатай.

Хүсэлт илгээх

Материал бүрдүүлэх, алдаа засах, хариу авах

4
  • Зориулалтыг зөв сонгох шаардлагатай. Таны сонгосон зориулалтаас шалтгаалж бүрдүүлэх материалууд харилцан адилгүй байдаг гэдгийг анхаарна уу.

  • Бөглөх шаардлагатай талбаруудыг бөглөсөн эсэхээ шалгах, бүрдүүлэх материалууд дутуу бол нөхөж оруулах.

  • Таны хүсэлтийг холбогдох байгууллагын инженерүүд хүлээн авч судалсны дараагаар хариу өгнө. Танд тодруулах зүйл байгаа бол хүлээн авагч байгууллагатаа цаашид хандах шаардлагатай.

  • Техникийн нөхцөлийн хүсэлтийг өдөр бүр хүлээн авч байна.

Дүрэм журам

Техникийн нөхцөлийг зохицуулах эрх зүйн акт

1
  • Та legalinfo сайтаас "Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм", "Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм"-үүдийг харах боломжтой.