Түгээмэл асуулт, хариулт
Нэвтрэлт, хүсэлт илгээх, дүрэм журамтай холбоотой асуултуудын хариуг эндээс хайж олоорой.
Нэвтрэлт
ДАН систем, тоон гарын үсэг, байгууллагын эрх
ААН байгууллага нь ДАН танилт нэвтрэлтийн системд тоон гарын үсгээ баталгаажуулж нэвтэрнэ.
Та ДАН системээр дамжин хэрхэн нэвтрэх талаарх заавартай танилцана уу.
Тоон гарын үсэг эзэмшигч нь танай байгууллагыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан (гүйцэтгэх захирал) байх шаардлагатай.
Гадаад захирал нь F регистрийн дугаартай, тухайн регистр дээрээ тоон гарын үсэгтэй, улсын бүртгэл дээрх компанийн мэдээлэлд нь F регистрийн дугаар нь бүртгэлтэй байх шаардлагатай.
Хүсэлт илгээх
Материал бүрдүүлэх, алдаа засах, хариу авах
Зориулалтыг зөв сонгох шаардлагатай. Таны сонгосон зориулалтаас шалтгаалж бүрдүүлэх материалууд харилцан адилгүй байдаг гэдгийг анхаарна уу.
Бөглөх шаардлагатай талбаруудыг бөглөсөн эсэхээ шалгах, бүрдүүлэх материалууд дутуу бол нөхөж оруулах.
Таны хүсэлтийг холбогдох байгууллагын инженерүүд хүлээн авч судалсны дараагаар хариу өгнө. Танд тодруулах зүйл байгаа бол хүлээн авагч байгууллагатаа цаашид хандах шаардлагатай.
Техникийн нөхцөлийн хүсэлтийг өдөр бүр хүлээн авч байна.
Дүрэм журам
Техникийн нөхцөлийг зохицуулах эрх зүйн акт
Та legalinfo сайтаас "Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм", "Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм"-үүдийг харах боломжтой.
Хувийн мэдээлэл
Мэдээллийн хамгаалалт, хэрэглээний статистик
ДАН-аас авсан таны мэдээлэл зөвхөн хүсэлт бүрдүүлэх, хүлээн авагч байгууллагад дамжуулахад ашиглагдана. Үйлчилгээгээ сайжруулах зорилгоор сайтын хэрэглээний статистикийг хувийн мэдээлэлгүйгээр бүртгэнэ: хуудас үзэлт, нэвтрэлтийн тоо (иргэн, байгууллага, ажилтнаар), маягт бөглөхөд зарцуулсан хугацаа. Зочныг санамсаргүй тоон cookie-гоор ялгах бөгөөд регистр, имэйл, IP хаяг хадгалахгүй; энэ бүртгэл 180 хоногийн дараа устдаг.